Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
7 цаг 7 мин
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2025 оны 05 дугаар сарын 17-ноос 05 дугаар сарын 25-ныг хүртэлх

10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Тавдугаар сарын 17-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 18-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 19-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд Халх голын сав газраар бороо, нойтон цас орно. 

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, тавдугаар сарын 17, 18-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 

Хур тунадас: Тавдугаар сарын 20-нд бороо орно. Бусад хугацаанд хур тунадас бороо орохгүй. 

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ