МОНГОЛ, ПЕРУ УЛСЫН ИРГЭД 90 ХОНОГ ХАРИЛЦАН ВИЗГҮЙ ЗОРЧИНО
Монгол Улс “Энгийн паспорт эзэмшигчдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Перу Улс хоорондын хэлэлцээр”-ийг энэ сарын 26-нд Бээжин хотноо байгуулжээ.
Хэлэлцээрт талуудыг төлөөлж Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, Бүгд Найрамдах Перу Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Луис Кесада нар гарын үсэг зурсан байна.
Энэхүү “Хэлэлцээр”-ийн дагуу энгийн паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэж буй юм.
Монгол Улс Бүгд Найрамдах Перу Улстай 1997 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон байна.

Бусад мэдээ
Алба хаагчид 17 иргэний амь насыг авран хамгаалж, 115 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Мэдээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил 7 сарын 1-нд дуусна
Мэдээ
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү 2222 хорооллын борооны ус зайлуулах шугамыг засварлаж байна
Мэдээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.