Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2025-05-15
Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна

Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй дүгнэлт нь гарсан, оршин суугчдын амьдрах нөхцөл хүнд байгаа байршлуудад дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж байна. 

Энэ хүрээнд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-иас дүүрэг, хороо харгалзахгүйгээр дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай тодорхой хуваарийн дагуу тогтмол уулзалт зохион байгуулж, санал солилцож байгаа юм.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах СТ-4 барилгыг буулган, дахин барих гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулж байна. Мөн өчигдөр буюу тавдугаар сарын 14-нд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах 44-р байрны иргэд, оршин суугчидтай уулзаж, дахин төлөвлөлтийн төслийг танилцууллаа.

Уулзалтад тухайн орон сууцны 106 өрхийн төлөөлөл, 22 аж ахуйн нэгжийн өмчлөгчид оролцож, дахин төлөвлөлтийн асуудлаар мэдээлэл авч, санал солилцов. Уг орон сууц нь 1960 онд ашиглалтад орсон бөгөөд 2012 онд ашиглалтын шаардлага хангахгүй гэх дүгнэлт гарсан юм.

Иргэдийн зүгээс төрийн оролцоотой олон жил гацсан төсөл урагшлах болсонд баяртай байгаа хэдий ч улс төрийн тогтворгүй байдлаас болж зогсонги байдалд хүрэх вий гэдэгт санаа зовж байгаагаа илэрхийлж байв. Тэр ч утгаараа иргэдийн эрх ашиг, амьдрах орчин хөндөгдөж байгаа уг асуудлуудыг орхигдуулахгүйгээр төслийг дуустал хяналт тавин ажиллахыг хүслээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ