Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2 цаг 24 мин
Олон улсын тээвэр загварчлалын тэргүүлэгч PTV группийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Олон улсын тээврийн төлөвлөлт, загварчлалын тэргүүлэгч PTV группийн Ази, Номхон далайн бүс хариуцсан төлөөлөгчдийг нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, нийслэлийн Бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатар тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр авто зам, нийтийн тээвэр, хот төлөвлөлтийг хэрхэн уялдуулах болон холбогдох программ хангамжийн асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын зүгээс нийслэл хотын төлөвлөлтийг илүү чанаржуулж, тээврийн загварчлалыг олон улсын түвшинд хүргэхийг зорьж буй бөгөөд дэлхийн томоохон хотуудын туршлагаас санал солилцлоо.

Тухайлбал, PTV Visum программ нь хотын тээврийн бодит нөхцөл байдалд дүгнэлт хийж, тээврийн хэтийн эрэлт хэрэгцээг тодорхойлж, олон хувилбарт төлөвлөлтийн загварчлал гаргадаг тээвэр төлөвлөлтийн дэлхийн тэргүүлэгч программ хангамж гэдгийг PTV группийн Ази, Номхон далайн бүсийн гүйцэтгэх захирал Райан Вонг онцоллоо. Тээврийн математик загварчлал нь хот төлөвлөлтийн үйл ажиллагааны салшгүй хэсэг бөгөөд тээврийн бодлого боловсруулахад тооцоо судалгаан дээр үндэслэгдсэн тоон мэдээллийг хангаж өгдөг ач холбогдолтой аж.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ