Цаг агаар
Валютын ханш
Улс төр
8 цаг 5 мин
Монгол Улс дахь газрын тосны олборлолт, ашиглалтын үйл явцын талаар санал солилцлоо

Дорноговь аймагт болсон "Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан"-д оролцох үеэрээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Доншен газрын тос (Монгол) ХХК-ны үйлдвэрт зочилж, тус компанийн удирлагуудтай уулзаж, компанийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, Монгол Улс дахь газрын тосны олборлолт, ашиглалтын үйл явцын талаар санал солилцлоо.

Тус компани нь 2003 оны хоёрдугаар сарын 15-нд Монгол Улсын Засгийн газрын 1997.02.19-ний өдрийн 47 тоот тогтоолоор батлагдсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Доншен газрын тос (Монгол) ХХК-ийг Монгол Улсад байгуулан, Дорноговь аймгийн нутагт орших талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Өнгөрсөн хугацаанд тус талбайд хайгуул, үнэлгээний 132 өрөмдлөг цооногийн ажил хийж, нийт 367.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд буй юм байна.

Газрын тосны “баталгаат” нөөцийг 26,05 сая тонн буюу 186,3 сая баррель; үүнээс “ашиглалтын баталгаат” нөөцийг 2,07 сая тонн буюу 14,86 сая баррель нөөцтэй. БХГ-т талбайгаас 1.0 сая тонн газрын тос олборлож, БНХАУ-д экспортолсон байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан үйлдвэрийн удирдлагуудад тус бүс нутагт буюу 60 орчим км зайд үйл ажиллагаа явуулж буй Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад ороход тус үйлдвэрт бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал тавилаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ