Цаг агаар
Валютын ханш
Улс төр
23 цаг 10 мин
Бүсчилсэн хөгжлийг эрчимжүүлснээр улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтөд нөлөө үзүүлнэ

“Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан”-ыг Дорноговь аймгийн спортын ордонд амжилттай зохион байгууллаа.

Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий Сайд, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд, Говийн бүсийн Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн  гишүүд, тус бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 700 орчим төлөөлөгчид оролцлоо.

Бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж санал дүгнэлт гаргана. Тус санал зөвлөмжийг  Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм

Говийн бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр тогтоолын төсөлд дурдсан эдгээр арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлснээр бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, төрийн болон орон нутгийн байгууллагын үйл ажиллагааны уялдаа хангагдаж, аймаг, орон нутгийн эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх, монгол орныг гадаад улсад сурталчлах, жуулчдыг татах, орон нутгийн хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, бүс нутаг бүрийн нөөц боломжийг оновчтой ашиглах хөшүүрэг бүхий “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс бий болох эхлэлийг тавьж байна.

Бүсчилсэн хөгжлийг эрчимжүүлснээр зөвхөн бүс нутаг төдийгүй, улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтөд нөлөө үзүүлнэ, орон нутагт ажлын байр, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдэнэ, хот суурин газрууд дахь хөдөлмөрийн хэт төвлөрөл саарна, дэд бүтэц, тээвэр, логистикийн сүлжээг өргөтгөж, хөгжүүлнэ, аж үйлдвэр, хүнс хөдөө аж ахуйн салбарыг бизнес эрхлэгчид, аж ахуй нэгж, хувь хүнийг дэмжин ажиллах, бүсийн оршин суугчдын эрүүл, аюулгүй, тэгш хүртээмжтэй орчныг бүрдүүлэх зэрэг холбогдолтой юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ