Цаг агаар
Валютын ханш
Спорт
2025-05-12
Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам эхлэхэд 14 хоног үлдлээ

Хоёр жил тутамд 1 удаа зохион байгуулагдаж буй Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-нд өдөр албан ёсоор “хөшиг”-өө нээнэ.

Тэмцээн чөлөөт бөх, жүдо, байт харваа, буудлага, бадминтон, волейбол, сагсан бөмбөг, гимнастик, даам, ширээний теннис, шатар, сагсан бөмбөгийн 3х3, самбо, усанд сэлэлт , таеквондо, дугуй, хөнгөн атлетик, хүндийг өргөлт, е спорт, модон барилдаан, холимог тулаан, дуатлон, жюү жицү, бүжиг, хөлбөмбөг, хүндийг өргөлт, бокс, пара бочи, пара хөнгөн атлетик, хонхот бөмбөг, диф сагсан бөмбөг 3х3, диф даам, тусгай хөнгөн атлетик,тусгай хамтарсан хөл бөмбөгийн төрөлд аваргуудаа тодруулах юм.

“Мөрөөдлийнхөө төлөө шударгаар өрсөлдье” уриатай Хүүхдийн спортын зуны VIII наадмын албан ёсны мэдээллээ өнөөдрөөс хүргэж эхэлж байна. Хүүхдийн спортын зуны VIII наадамд өрсөлдөх ирээдүйн тив, дэлхий, олимпын аваргууддаа амжилт.

Ташрамд сонирхуулхад Монголын хүүхдийн спортын зуны VII наадмыг Баянхонгор аймагт зохион байгуулж байсан бол энэ удаагийн наадам Улаанбаатар хотноо болно.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ