Цаг агаар
Валютын ханш
Спорт
2025-05-08
Иогийн өсвөрийн Азийн АШТ-ээс Монголын тамирчид 1 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ

Биеийн тамир, спортын улсын хорооны гурван давхарын ёслол хүндэтгэлийн танхимд өнөөдөр Малайз улсын Куала Лумпур хотод болсон иогийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Энэтхэг улсын Шинэ Дели хотод болсон иогийн спортын өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон баг тамирчид мэдээлэл хийв.

Иогийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд 48 орны баг тамирчид өрсөлдөхөд Монголын тамирчдаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь тавдугаар байр бол өсвөр үеийнхний ДАШТ-д хамгийн өндөр амжилт нь дөрөвдүгээр байр юм.

Харин өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын тамирчид нэг алт, долоон мөнгө, таван хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр дэд байрт шалгарчээ.

Дээрх тэмцээнүүдэд оролцсон баг тамирчдыг Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлагууд хүлээн авч уулзаж, Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн медаль гардууллаа. 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ