Цаг агаар
Валютын ханш
Улс төр
8 цаг 20 мин
Европын зөвлөлийн Венецийн комиссын дэд Ерөнхийлөгч Картабиа Марта тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар Европын зөвлөлийн Венецийн комиссын Дэд ерөнхийлөгч Картабиа Марта тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Европын зөвлөлийн Венецийн комисстой хамтран 2025 оны тавдугаар сарын 5-ны өдөр амжилттай зохион байгуулсан “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хууль тогтоомжийн шинэтгэл” олон улсын семинар нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ болсон гэдгийг онцлоод Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд дээр үнэтэй зөвлөмж, зөвлөгөө өгөхийг хүслээ.

Дэд ерөнхийлөгч Картабиа Марта эдгээр хуулийн төслүүд нь хүний үндсэн эрхэд суурилсан Европын холбооны стандартад нийцсэн гэж үзэж байгаагаа онцлон тэмдэглээд цаашид Монгол Улстай олон улсын сайн туршлагаас хуваалцан хамтран ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар төлөөлөгчдийн сонирхсон асуултуудад дэлгэрэнгүй хариулт өгч, санал солилцлоо.

Уулзалтад тус яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, Хууль зүйн бодлогын газрын Нийтийн эрх зүйн хэлтсийн дарга Ж.Амгалан болон бусад албаны хүмүүс байлцлаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ