Цаг агаар
Валютын ханш
Спорт
2025-05-06
Эмэгтэй бөхчүүд БНСУ-д хамтарсан бэлтгэл хийнэ

Эмэгтэй чөлөөт бөхийн зургаан тамирчин, нэг дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй БНСУ-д хамтарсан бэлтгэл хийхээр маргааш Гуулин улсыг зорих гэж байна.

Тамирчдын бүх зардлыг БНСУ-ын тал даах бөгөөд бэлтгэл тавдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжлэх юм.

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр өнгөрсөн сард Йорданд болсон Азийн АШТ-ий үеэр БНСУ-ын бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Жан Жин Сеок-той уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцсан.

Тэр үеэр яригдсан зүйлс өдгөө ажил хэрэг болж, БНСУ-ын бөхчүүдтэй 11 хоногийн хамтарсан бэлтгэл хийхээр болоод байгаа юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ