Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
3 цаг 31 мин
Эзэнгүй нохой, муур барих ажлыг бүсчилсэн байдлаар зохион байгуулж байна

Нийслэлийн Засаг даргын “Орчны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ зохион байгуулах тухай”, “Эзэнгүй нохой, муурыг түр байрлуулан асрамжлах газрын ашиглалтын зардлыг шийдвэрлэх тухай” зэрэг захирамжын хүрээнд Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэнгүй нохой, муурыг түр байрлуулан асрамжлах газрын үйл ажиллагааг эхлүүлсэн.

Иргэдийн эрүүл орчны аюулгүй байдлыг хангах, эзэнгүй нохой, муурын тоог бууруулах, зорилгоор мэргэжлийн байгууллагын албан хаагчдыг хуваарийн дагуу нэгдсэн журмаар дайчлан эзэнгүй нохой, муур барих ажлыг бүсчилсэн байдлаар зохион байгуулан ажиллаж байна.

Тухайн байранд 2025 оны 05 сарын 06-ны өдрийн байдлаар 98 нохой, 33 муурыг байршуулан мал эмнэлгийн үзлэгт хамруулан нохойн гударга, халдварт гепатит, парвовирус, параинфлюнза, липтоспироз өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад дээрх нохойнуудыг хамрууллаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ