Сурагчдад зориулсан “Нээлттэй тайз” төслийг эхлүүллээ
Сурагчдын авьяасыг хөгжүүлж, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Нийслэлийн Соёлын төв өргөө” ОНӨААТҮГ-аас нийгмийн хариуцлагын хүрээнд ЕБС-ийн 9-12 дугаар ангийнхны дунд “Нээлттэй тайз” төслийг эхлүүллээ.
Энэхүү зорилтот төслийг зохион байгуулснаар ЕБС-ийн сурагчид тайзны соёлд суралцаж, өөрийгөө илэрхийлэх чадвар нь нэмэгдэн, цаашлаад соёл урлагийн мэдрэмжээ дээшлүүлж, мэргэжлийн хүмүүстэй харилцах гүүр үүсгэх боломжтой юм.
Мэргэжлийн тайзан дээр өөрийгөө бүрэн илэрхийлж, үе тэнгийнхнээсээ суралцаж, хамтдаа дуулж, чөлөөтэй ярилцах энэхүү төсөлд Чингэлтэй дүүргийн 23-р дунд сургуулийн ахлах ангийн сурагчид нэгдлээ.
Цаашид нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургуулиуд өртөөчилсөн хэлбэрээр оролцох боломжтой.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.