Цаг агаар
Валютын ханш
Спорт
2025-05-05
Жүдочид Их дуулгаас таван медаль хүртлээ

Тажикистан улсын Душанбе хотод жүдо бөхийн Их дуулга тэмцээн тавдугаар сарын 2-4-нд болоход 24 орны нийт 233 (эрэгтэй 129, эмэгтэй 104) тамирчин өрсөлдлөө.

Харин манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаа, Ч.Болдбаатар нарын удирдлага дор 17 жүдоч барилдахад хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай багийн нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байрт жагсав.

Энэ оны тав дахь их дуулгын эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Л.Анударь, 63 кг-д Б.Ганхайч нар алт, эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Эрдэнэбаяр мөнгө, 60 кг-д гавьяат тамирчин Э.Ариунболд, эмэгтэйчүүдийн +78 кг-д Д.Номинзул нар хүрэл медаль хүртсэн байна.

Өнгөрсөн жилийн тус тэмцээнээс гавьяат тамирчин Б.Баасанхүү алт, Л.Энхрийлэн хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр 65 орноос долоодугаар байрт жагсаж байжээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ