Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл Утга зохиол, ном хэвлэлийн салбарыг хөгжүүлэх, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Соёл спорт аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр Төв аймаг дахь "Барилгын политехник коллеж"-оос санаачлан Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудын дунд "Номын сайн нөхөр" арга хэмжээг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Уралдааны 1 дүгээр шатыг сургуулиуд дотооддоо зохион байгуулж, нийт 516 суралцагч хамруулснаас шалгарсан нэг баг улсын уралдаанд оролцсон юм.
2 дугаар шатны шалгаруулалтад 6 сургуулийн 58 суралцагч оролцсоноос:
- Тэргүүн байрт Төв Политехник коллежийн Б.Сувд багштай анги хамт олон “Өвгөн шувуу” өгүүллэг, “Тунгалаг тамир” романы зохиомж найруулгаар
- Дэд байрт Төв аймгийн Баянчандмань политехник коллежийн Л.Энхзаяа багштай анги хамт олон “Элбэг дээл” өгүүллэг “Тунгалаг тамир” романы зохиомж найруулгаар
- Гутгаар байрт Баянхонгор политехник коллежийн Б.Долгорсүрэн, Э.Алтанцэцэг багштай анги хамт олон “Аквариум” өгүүллэг, “Хөгшин чоно ульсан нь” туужийн зохиомж найруулгаар тус тус шалгарлаа.
- Шилдэг суралцагчаар Төв Политехник коллежийн Электроникийн тоног төхөөрөмж ашиглалт, засварчны 2-р ангийн суралцагч М.Гантуяа
- Шилдэг багшаар Төв Политехник коллежийн монгол хэл, уран зохиолын багш Б.Сувд нар шалгарлаа.
Төв сайхан нутгийнхаа нэрийг өндөрт өргөж улсын уралдаанд амжилттай оролцсон багш, сурагчдадаа сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсэн ерөөе. Сайн багшийн гар дээр эх орны маргаашийн нар манддаг.