Цаг агаар
Валютын ханш
Спорт
10 цаг 31 мин
Душанбегийн их дуулгад Гавьяат тамирчин Э.Ариунболд тэргүүтэй жүдочид барилдана

Тажикистан улсын Душанбе хотод жүдо бөхийн их дуулга энэ сарын 2-4-ний хооронд болох ба тэмцээнд 24 орны нийт 233 (эрэгтэй 129, эмэгтэй 104) тамирчин оролцохоо мэдүүлжээ. 

Харин манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаа (гавьяат тамирчин), Ч.Болдбаатар нарын удирдлага дор нийт 17 тамирчин өрсөлдөх бөгөөд эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд (гавьяат тамирчин), Т.Түмэнжаргал, 66 кг-д Т.Төрболд, Ө.Жанцандорж, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Л.Энхдөл, 81 кг-д Г.Батсугар, 90 кг-д Ц.Ган-Эрдэнэ нар барилдана. 

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ж.Анударь, 52 кг-д Л.Сосорбарам, Ц.Гал-Од, 57 кг-д О.Оюунчимэг, 63 кг-д Х.Маралмаа, Б.Ганхайч, 70 кг-д С.Лхагвадулам, -78 кг-д Ж.Урангоо, Д.Номинзул нар зодоглох юм. 

Өнгөрсөн жилийн тус тэмцээнээс гавьяат тамирчин Б.Баасанхүү алт, Л.Энхрийлэн хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр 65 орноос долоодугаар байрт жагсаж байжээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ