Цаг агаар
Валютын ханш
Улс төр
Өчигдөр 15 цаг 20 мин
БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпораци (KGS)-н Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Пак Гёнгүг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар Монгол, Солонгос хоёр улсын геологи, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа, цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Ялангуяа, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд хийн түлшний салбарт хамтран ажиллах, энэ чиглэлээр 50 гаруй жилийн туршлагатай Солонгосын хийн аюулгүй байдлын корпорацитай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хийн аюулгүй ажиллагаа болон хийн хэрэглээг хянах, технологи нэвтрүүлэх, эрх зүй болон аюулгүй ажиллагааны стандарт, туршлага судлах, хэрэглэгчийг зөв дадал туршлагатай болгоход сургах чиглэлд талууд хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.

Айлчлалын үеэр Ашигт малтмал, газрын тосны газар болон Солонгосын Хийн аюулгүй байдлын корпораци (KGS) хооронд” Техникийн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын Санамж бичиг”-т гарын үсэг зурав.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ