Боксын өсвөрийн Азийн АШТ-ээс Монгол Улсын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ
                        
                        
Йордан улсын Амман хотод дөрөвдүгээр сарын 18-30-ны хооронд өрнөсөн сонирхогчдын боксын U15, U17 хүртэлх насныхны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 18 орны нийт 405 тамирчин (хөвгүүд 250, охид 155) өрсөлдсөн юм.
Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Р.Жоланман, Ж.Баяр-Отгоны удирдлага дор долоон ширэн бээлийтэн тулалдахад нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.
Тухайлбал, тэмцээний U17 насны охидын 46 кг-ын жинд А.Алтанзул мөнгө, U17 насны хөвгүүдийн 75 кг-д Т.Даваажав, U15 насны хөвгүүдийн 40 кг-д Н.Ахмейтхан хүрэл медаль хүртэв.
            Бусад мэдээ
        
        
    
    
    Сэтгэгдэл
    
        (0)
    
    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
    зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
    зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.