Цаг агаар
Валютын ханш
Спорт
Өчигдөр 09 цаг 44 мин
Монголын хоккейчид хоёр дахь хожлоо байгууллаа

Мексик улсын Мехико хотод шайбатай хоккейн насанд хүрэгчдийн III дивизионы дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 5-ны хооронд болж байна.

Тэмцээнд Монгол, Мексик, БНАСАУ, Филиппин, Сингапур, Хонгконгийн хоккейчид өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас ахлах дасгалжуулагч А.Мэргэн, дасгалжуулагч Н.Отгонбаяр, Н.Мишигсүрэн нарын удирдлага дор 21 тамирчин өрсөлдөж байна.

Монголын баг өнөөдөр Сингапурын багийг 11:1-ээр хожиж, тус тэмцээний хоёр дахь ялалтаа авлаа. Тэд маргааш БНАСАУ-ын багтай тоглох юм.

ШАЙБАТАЙ ХОККЕЙН ДАШТ-НД ОРОЛЦОЖ БУЙ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД:

Н.Мишигсүрэн

Б.Бату

М.Чинзолбоо

Л.Бодьхүү

Б.Билгүүн

Б.Энхбат

Э.Мөнхзаяа

Г.Мөнхтулга

Э.Энх-Амгалан

Э.Ариунбилэг

Б.Батбаясгалан

М.Батбаатар

Э.Энхсүх

У.Цэнгэл

У.Нямдаваа

Б.Содбилэг

Э.Амартөр

Э.Энххүслэн

Д.Лхагвадорж

Н.Жадамба

А.Билгүүн

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ