Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2025-04-28
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай, сэрүүхэн байна

2025 оны дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 7-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай, сэрүүхэн байна.

Хур тунадас: Дөрөвдүгээр сарын 28-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29,30-нд Хангайн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 05 дугаар сарын 01-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 04-нд нутгийн төв хэсгээр, 05-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, 29-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 30-нд Алтайн салбар уулсаар, 05 дугаар сарын 01-нд говийн бүс нутгаар секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 30-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 05 дугаар сарын 01-нд нутгийн өмнөд хэсгээр дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Тавдугаар дугаар сарын 4-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 05 сарын 04-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Сэрүүсч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4-9 хэм хүйтэн, бусад хэсгээр 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ