Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2025-04-24
Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-нд болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах XXI тэмцээн"-ийг “MCU спорт комплекс”-д энэ бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 26-нд зохион байгуулахаар боллоо.

НЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Бүжгийн спортын холбоо хамтран зохион байгуулж буй уг тэмцээн нь монголын бүжгийн спортын тамирчид, дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн холбоо болон хамтлагуудын өрсөлдөх чадварыг олон улсын түвшинд хүргэх зорилготой. Мөн энэхүү тэмцээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүжгийн спортын клубийн тамирчид, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулиудын оюутнууд, төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагч оролцох боломжтой. Тодруулбал, тэмцээн дараах үе шаттай болно.

  • Хүүхэд нас /1/: 9 болон түүнээс доош нас
  • Хүүхэд нас /2/: 10-11 нас
  • Өсвөр нас /1/: 12-13 нас
  • Өсвөр нас /2/: 14-15 нас
  • Залуучууд: 16-18 нас
  • Насанд хүрэгчид: 19-с дээш нас
  • Сеньор: 35-с дээш нас

Тэмцээний ангилал тус бүрд финалистуудыг шалгаруулан медаль, өргөмжлөл гардуулна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ