Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2025-04-16
Барилга, дэд бүтцийн салбарын хяналт шалгалтын тогтолцооны талаар хэлэлцэж байна

Барилга, дэд бүтцийн салбарын хууль, норм ба дүрэм, стандартын хэрэгжилт, ажлын гүйцэтгэлд тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, төрийн байгууллагаас олгодог барилгын үe шатны зөвшөөрөл, дараалал, xyгацaa, хяналтын давхардлыг багасгах, авлига ашиг сонирхлоос ангид байх, тулгамдаж буй асуудлын талаар тус салбарынхан хэлэлцэж байна.

Уг хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй болон инженерийн шугам сүлжээний угсралтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж болон барилгын материал үйлдвэрлэгч, нийлүүлэгч зэрэг нийт 140 орчим байгууллагын 160 гаруй төлөөлөл оролцож байна. Тэд барилга, дэд бүтцийн зураг төсөл боловсруулах үе шат, барилгын угсралтын үйл ажиллагааны үе шат, хяналтын оролцоо, барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагаа, түүнд тавих хяналт гэсэн  гурван асуудлыг хэлэлцэх юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ