Тэргэнцэртэй сэлэмчин Б.Даваасүрэн мөнгөн медаль хүртжээ
                        
                        Хонгконгт тэргэнцэртэй сэлэмний олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 11-13-нд болоход Аргентин, Макао, Монгол, Тайвани, Хонгконг, Энэтхэг, Япон улсын сэлэмчид оролцсон байна.
Харин манай улсаас зөвхөн эрэгтэйчүүдийн ангилалд хоёр тамирчин тулалдсан бөгөөд хүнд сэлэмний В ангилалд Б.Даваасүрэн мөнгөн медаль хүртэж, А ангилалд Б.Жигмэддорж шөвгийн наймд шалгарчээ.
Б.Даваасүрэн нь улсын дөрвөн удаагийн аварга бөгөөд олон улсын тэмцээнээс медаль хүртсэн анхны монгол эрэгтэй сэлэмчин болжээ.
            Бусад мэдээ
        
        
    
    
    Сэтгэгдэл
    
        (0)
    
    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
    зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
    зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.