“24/3 шүдээ зөв угаа-2025” аяны нээлт боллоо
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 322 дугаар тогтоол “Эрүүл шүд арга хэмжээг хэрэгжүүлэх тухай, Эрүүл мэндийн сайд, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайдын хамтарсан 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/27, А/25 дугаар тушаалыг хэрэгжүүлэхээр “24/3 шүдээ зөв угаа-2025” аяныг 2025 оны 04 сарын 11-нээс 05 сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулна.
Энэхүү аяны хүрээнд “Эрүүл шүд арга хэмжээ”-г эрчимжүүлэх, хүн амын дунд амны хөндийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах эрүүл мэндийн боловсрол олгох, зөв дадлыг хэвшүүлэх 24/3 шүдээ зөв угаа” аяныг (хүн бүр өдөрт 3 удаа, 3 минутын турш шүдээ зөв угаах дадал, хэвшилтэй болох) өрнүүлэх юм.
Аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн төрийн байгууллагуудын албан хаагчид, СӨБ, ЕБС, ӨЭМТ-ийн ажилчдад амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, зөв угаах дадал хэвшил суулгах, шүд цоорох өвчнөөс сэргийлэх, хянах үйл ажиллагааг зохион байгуулж, олон нийтэд сурталчлах зэрэг ажлуудыг хуваарийн дагуу зохион байгуулах аж.
Бусад мэдээ

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт MRI аппарат авах санхүүжилтийг шийдвэрлэв
Мэдээ

Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ
Мэдээ

Улаанбурхан өвчнөөс сэргийлэх, шуурхай удирдлагын багийн өргөтгөсөн хурал боллоо
Мэдээ

"Имж эх асаргаа" нь нярайн эндэгдлийг 40 хувь бууруулдаг
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.