Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2025-04-07
“Хавдрын эсрэг үндэсний аян” Архангай, Дорноговь аймагт хэрэгжинэ

ХСҮТ, Хаан банк, МҮОНРТ хамтран 2011 оноос эхлүүлсэн "Хавдрын эсрэг үндэсний аян"-г 15 дахь жилдээ хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. 

2025 онд “Хавдрын эсрэг үндэсний аян” Архангай, Дорноговь аймагт хэрэгжинэ.

"Хавдрын эсрэг үндэсний аян" нь хорт хавдрын эрт илрүүлэг, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хөдөөгийн хүн амд хүргэх, эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл олгох, эмч мэргэжилтнүүдэд ажлын байрны сургалт хийх, хамтарсан оношилгоо, эмчилгээнүүд хийх зэргээр орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх, чадавхжуулахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сайн туршлагын нэг болсон юм.

Өнгөрсөн хугацаанд аяны хүрээнд 136 мянга гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, 680 хорт хавдрын тохиолдлыг шинээр илрүүлэн 527 яаралтай мэс заслыг орон нутагт нь хийж, 11 мянга орчим эмч, мэргэжилтнийг сургалтад хамруулсан бодит үр дүнд хүрчээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ