Т.Мөнхсайхан: Эмч нарын нэр төр, биед халдах байдал газар авч эхэлснийг хуулиар зохицуулдаг болно
Тус уулзалтыг танхим болон цахим байдлаар зохион байгуулж 800 орчим эмч нартай нүүр тулсан уулзалт хийлээ. Эмч нарын зүгээс даатгалын санхүүжилт, цалингийн асуудал, эмч нар ажлын байрандаа иргэд үйлчлүүлэгчдийн дарамтад өртөх, зураг видео авах байдлаар нэр хүндэд нь халдах байдал нэмэгдэж буйг учирлаж байв.
Харин Эрүүл мэндийн сайд “Эмч нарын цалин тодорхой хувиар сүүлийн 4 жилд нэмэгдэж байгаа, хойшид ч нэмэгдэнэ. ЭМДС-ийн өрийг барагдуулж үүсээд байгаа санхүүгийн асуудлыг бүрэн шийдвэрлэхээр ажиллаж байна. “Эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах”, “Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай” хуулиудыг намрын чуулганаар оруулахаар хүлээгдэж байна. Эмч нарын нэр төрд халдах, цаашлаад биед халдах байдал ч газар авч байгааг хуулиар зохицуулдаг болно. Цаашид эмч эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдал, нийгмийн асуудал, эрүүл мэнд боловсролд илүү анхаарсан бодлого хэрэгжүүлж ажиллана” гэдгийг онцлов.
Бусад мэдээ
ДЭМБ-ын Ерөнхий захирал болон Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа
Мэдээ
Монгол, Филиппин улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ
Мэдээ
“Олон улсын хар тугалганы хордлогоос урьдчилан сэргийлэх 7 хоног” үргэлжилж байна
Мэдээ
Монгол, Индонез улс эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.