Төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлнэ
Төслийн гол зорилго нь төрийн албаны шинэтгэлийг дэмжих чиглэлд төрийн албаны гүйцэтгэлийн удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, төрийн албан хаагчдыг чадавхжуулах юм.
Өнөөдөр дээрх төслийн хүрээнд хэрэгжүүлсэн "Монгол Улсын төрийн албаны хүний нөөцийн удирдлагын тогтолцоог сайжруулах арга зам", "Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх нь", "Төрийн албаны удирдах албан хаагчийн ур чадварыг бэхжүүлэх нь" тайлангуудыг “Чингис хааны музей”-д хэлэлцэв.
Эдгээр зөвлөх үйлчилгээний тайлангаас БНСУ-ын төрийн албаны шинэчлэл, хөгжлийн сайн туршлагыг судалж, Монгол Улсын төрийн албаны онцлог, цаашдын шинэчлэлд тохируулан зохистой түвшинд хүлээн авч, нэвтрүүлэх юм.
Төслийн хүрээнд төрийн албаны хүний нөөцийн удирдлагын тогтолцоо, чадавхыг бэхжүүлэх, удирдах ажилтнуудын манлайлал, удирдах чадварыг нэмэгдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчдын гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах, гүйцэтгэлийн удирдлагын цахим системийг хөгжүүлж, нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Арга хэмжээнд УИХ-ын зарим гишүүд, ЗГХЭГ-ын Дэд дарга Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Чой Жинь Вон, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, салбарын яамд, Засгийн газрын агентлагийн 200 гаруй албан хаагч оролцлоо.
Бусад мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө
Мэдээ
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна
Мэдээ
Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа
Мэдээ
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.