Цаг агаар
Валютын ханш
Спорт
2025-03-31
Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Монголын Үндэсний бөхийн холбооноос Монгол бөхийн өргөөнд дөрөвдүгээр сард зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна.

  • 04.01-ний Мягмар гарагт Дорнод аймгийн Чойбалсан хотод “Дорнын Хүчтэн” дэвжээний нэрэмжит Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан,
  • 04.05-ны Бямба гарагт Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • 04.06-ны Ням гарагт Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жил, Улсын өсөх идэр харцага Дахын Одсүрэнгийн нэрэмжит улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан,
  • 04.12-ны Бямба гарагт Монгол улсын Ерөнхий сайд, Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан,
  • 04.19-ний Бямба гарагт “Хамбын бор”, “Урт гарт” хэмээх Монгол Улсын хүчит арслан Маамын Лхагвын нэрэмжит улс, аймаг, сумын цолтой хүчит 256 бөхийн барилдаан,
  • 04.20-ны Ням гарагт Улаанбаатар хотын аварга шалгаруулах Чансаа өндөр бөхчүүдийн 3х3 халз барилдаан,
  • 04.21-ний Даваа гарагт Завхан аймгийн Баянтэс сумын шинэ Спорт заалны нээлтийн барилдаан, 04.26-ны Бямба гарагт Нийслэлийн МАН-ын нэрэмжит Улсын аварга цолын хүндэтгэл улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 04.27-ны Ням гарагт Улаанбаатар хотын аварга шалгаруулах Чансаа өндөр бөхчүүдийн 3х3 халз барилдаан тус тус зохион байгуулагдана.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ