Улаанбурхан өвчний 85 дахь тохиолдол батлагдлаа

Өчигдөр буюу 2025 оны гуравдугаар сарын 24-ний 22:00 цагийн байдлаар улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 85 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ улаанбурханы эсрэг товлолт вакцинд 9 сартай болон 2 настайд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу. Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
Бусад мэдээ
ДЭМБ-ын Ерөнхий захирал болон Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа
Мэдээ
Монгол, Филиппин улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ
Мэдээ
“Олон улсын хар тугалганы хордлогоос урьдчилан сэргийлэх 7 хоног” үргэлжилж байна
Мэдээ
Монгол, Индонез улс эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.