Наурызын баярыг Сүхбаатарын талбайд тэмдэглэнэ

Монгол түмний нэгээхэн хэсэг болсон казах үндэстний уламжлалт Наурызын баярыг Сүхбаатарын талбайд тэмдэглэхээр болжээ.
Казах үндэсний баярын "Наурыз 2025" арга хэмжээ энэ сарын 22-ны 09:00 цагт Сүхбаатарын талбайд болох аж. Энэ үеэр соёл, урлагийн тоглолт болохоос гадна казах кураш бөхийн тэмцээн зохион байгуулагдах юм. Түүнчлэн гар урлалын үзэсгэлэн дэлгэгдэж, казах гэр, уран бүтээлийг олон нийтэд танилцуулж, наурызын зоог, уламжлалт идээг таниулах хөтөлбөртэй.
Өдөр шөнө тэнцэж, шинэ жил гарч байгааг бэлгэддэг Наурызын баярыг дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн өргөн тэмдэглэж өнгөрүүлдэг аж.

Д.Мягмаржаргал
Бусад мэдээ
Мөнх хөх тэнгэрт Монгол Төрийн далбаа мандаж, Мөнх-Алдарын талбайд Монгол Төрийн дуулал эгшиглэлээ
Мэдээ
Өнөөдөр Монгол Улсын Төрийн дуулал орон даяар нэгэн зэрэг эгшиглэнэ
Мэдээ
Дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авчээ
Мэдээ
Өнөөдөр “Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.