Монгол-Японы эмнэлэгт гэмтлийн яаралтай тусламжийг харьяалал харгалзахгүй 24 цагаар үзүүлнэ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн захирал М.Адилсайхан нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэ хүрээнд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт гэмтлийн яаралтай тусламжийг харьяалал харгалзахгүй 24 цагаар үзүүлэх, төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлд ГССҮТ-тэй хамтарч ажиллахаар болсон байна.
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт гэмтлийн яаралтай тусламжийг харьяалал харгалзахгүй 24 цагаар үзүүлж эхэлснээр улсын лавлагаа шатлалын эмнэлгийн ачаалал төвлөрлийг бууруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэх чухал ач холбогдолтой юм.

Бусад мэдээ
ДЭМБ-ын Ерөнхий захирал болон Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа
Мэдээ
Монгол, Филиппин улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ
Мэдээ
“Олон улсын хар тугалганы хордлогоос урьдчилан сэргийлэх 7 хоног” үргэлжилж байна
Мэдээ
Монгол, Индонез улс эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.