“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл өнөөдөр дуусна

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл 2025 оны гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн ч олон баяр давхацсан тул гуравдугаар сарын 14-ний өдрийн 17:00 цаг хүртэл явагдана.
Бүртгэлд хамрагдаж амжаагүй, боловсролын системд бүртгэлийн алдаатай оюутнууд энэхүү хугацаанд цэргийн мэргэжил олгох хөтөлбөрт E-Mongolia системээр бүртгүүлэх боломжтой.
Их, дээд сургуулийн I, II, III дамжаанд суралцаж байгаа оюутнууд “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдана.
Хөтөлбөрт хамрагдах оюутнуудад тавигдах шаардлага
- Эрүүл мэндийн даатгалыг сүүлийн нэг жилийн хугацаанд төлсөн байх
- Зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх.
- Сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх
- МСҮТ-ийн оюутнууд дүүрэг дээрээ цаасан хэлбэрээр бүртгүүлнэ
- Эрүүл мэндийн даатгал төлсөн байх зэрэг багтана.
Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг гуравдугаар сарын 11-ний өдрөөс гуравдугаар сарын 17-ны өдрүүдэд Батлан хамгаалах яам шийдвэрлэж, хүсэлтийн хариуг и-мэйл хаяг болон e-mongolia системээр хүргүүлнэ.
Бусад мэдээ
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Мэдээ
“Барилгын өдөр тутмын ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл” болон “Ил, далд ажлын акт”-ыг шинэчлэн боловсруулах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
Мэдээ
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Мэдээ
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.