Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2025-03-11
Халтиргаа, гулгаатай үед алхаж явахдаа анхааралтай бай

Цас орж, халтиргаа гулгаа үүсэж, гэмтэх эрсдэлтэй тул эрүүл мэндээ хамгаалж, урьдчилан сэргийлээрэй. 

Халтиргаатай, мөстсөн зам дээр алхахдаа анхаарах зүйлс:

• Цас орж, мөс тогтсоны дараа алхах, гадаргуу, аюулгүй эсэхийг шалгах,

• Биеэ аль болох суллах, хөлдөө мөрний хэмжээний зай аван өөрийгөө дэмжиж алхах,

• Хөлөө ойр ойрхон алхах, ингэхдээ тавхайгаа газарт гүйцэд тавьж алхах,

• Бага зэрэг бөхийн хөлийн тавхайг /нугалахгүй/ аль болох тэгш байлган, хүндийн хүчийг урд хөлдөө төвлөрүүлэн алхах,

• Гараа халаасандаа хийж явахаас зайлсхийх /Тэнцвэртэй байдлыг алдагдуулдаг/,

• Явж буй газраа сайн харан удаан алх. /Эгзэгтэй үед хариу үйлдэл үзүүлэх боломжийг нэмэгдүүлдэг/,

• Аль болох явган хүнд зориулагдсан замаар явах,

• Халтиргаатай болон мөстсөн газар дээгүүр зам товчлон явахаас зайлсхийгээрэй. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ