Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын газар чөлөөлөлтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх буюу хоёрдугаар сарын 24-ний өдрийн шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцлээ.
Тус зөвлөгөөнөөр 9 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 81.3 хувьтай байна.
Харин өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгавруудыг өглөө.
- Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болон бусад эх үүсвэрээр 2025 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, хяналтыг сайжруулах,
- Нийслэлийн нийтийн тээврийн салбарт гүйцэтгэлийн үр дүнд суурилсан тогтолцоог нэвтрүүлж, камерын системийг төгөлдөржүүлэх ажлыг эхлүүлэх,
- Инженерийн шугам сүлжээний шинэчлэлтийн талаар дараагийн шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах,
- Давс, бодисын үлдэгдэл нөөцийг арвилан хадгалах,
- Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын газар чөлөөлөлтийг эрчимжүүлж, дараагийн шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах,
- Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулж, барилга угсралтын ажлын орчин тойрны өнгө үзэмжийг сэргээх ажлыг эрчимжүүлэх,
- Нийслэлийн хэмжээнд шар усны үер болон хөрсний усны халиа үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, үерийн хамгаалалтын далан сувгийн цас, мөс, лаг шаврыг цэвэрлэх ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
Бусад мэдээ
Сэлэнгэ аймагт хамтарсан хяналт шалгалт үргэлжилж байна
Мэдээ
Монгол Улсад 132 улсын 41405 гадаадын иргэн оршин суух зөвшөөрөлтэй байна
Мэдээ
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ
Мэдээ
Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.