Энэ онд 4 байршилд үерийн хамгаалалтын далан барьж, 7 байршилд ус зайлуулах шугам угсарна

ГУББГ-аас 2025 онд нийт 11 байршилд үерийн хамгаалалтын далан барьж, ус зайлуулах шугам сүлжээ угсрахаар төлөвлөсөн.
Тодруулбал, дөрвөн байршилд үерийн хамгаалалтын далан барих бол долоон байршилд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ шинээр угсрах юм.
Үерийн хамгаалалтын далан барих дөрвөн байршил:
- Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалантын амын үлдсэн 420 метр урт үерийн хамгаалалтын даланг барьж дуусгана.
- Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-ын тойргоос зүүн тийш Сэлбэ гол руу гарсан үерийн хамгаалалтын шороон сувгийг инженерийн хийцлэлтэй болгож засварлана.
- Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Бөмбөгөр орчимд 40 метр босоо түшиц ханыг сэргээн засварлаж, шинээр цутгалт хийнэ.
- Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн үерийн сувгийг засварлаж шинэчилнэ.
Ус зайлуулах шугам, сүлжээ шинээр угсрах долоон байршил:

- Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Төмөр замын вокзал орчим;
- Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүр доор;
- Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Алтай” хотхоны 14 дүгээр байр орчим;
- Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний урд хэсэг буюу “Алтай” хотхоны автобусны буудал орчим;
- Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ТЭЦ 3 буюу Ажилчны гудамж;
- Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Бөмбөгөр” худалдааны төвийн урд зам;
- Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө буюу 120 мянгат орчимд борооны улирал эхлэхээс өмнө шинээр шугам угсрахаар төлөвлөөд байна.
Бусад мэдээ
Сэлэнгэ аймагт хамтарсан хяналт шалгалт үргэлжилж байна
Мэдээ
Монгол Улсад 132 улсын 41405 гадаадын иргэн оршин суух зөвшөөрөлтэй байна
Мэдээ
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ
Мэдээ
Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.