Хөвсгөл нуурын гүнд 28 жил болсон шатахуун тээврийн чиргүүлтэй “Зил-130” автомашиныг татан гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийн байршлыг илрүүлж тогтоох, татан гаргах ажиллагаа Хөвсгөл нуурын Марааны буланд үргэлжилж байна.