Бүтээн байгуулалт хийхдээ ногоон байгууламж сүйтгэхгүй байхыг анхаарууллаа
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал 2023 оны долоодугаар сарын 20-ны өдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дулааны шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажил зэрэг аливаа бүтээн байгуулалтыг хугацаанд нь дуусгахад анхаарахыг үүрэг болгов.