Бага насны хүүхдийн гар утас дээрэмдсэн хэргийг илрүүлжээ
Цагдаагийн байгууллагад Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны гуравдугаар сарын 5-ны өдөр хичээлээ тараад явж байсан бага насны хүүхдийн гар утсыг дээрэмдсэн байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.