Монгол, Японы шууд нислэгийн чиглэлийг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
Уулзалтын эхэнд сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсад хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлээд, Монгол, Японы Стратегийн тусгай түншлэлийн харилцаа жилээс жилд өргөжин бэхжиж, зам, тээврийн салбар дахь хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг онцлон тэмдэглэлээ.