Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ
2023 оны зургаадугаар сарын 26-ны 21:00 цагийн үед Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт Бугат сумаас шинж тэмдэг тодорхойгүй үжил халдвар оноштой ирсэн өвчтөн тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн тул Аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ.