Цаг агаар
Валютын ханш
Улс төр
Канад-Монголын парламентын бүлэг шинэчлэн байгуулагдав
Канад-Монголын парламентын бүлэг шинэчлэн байгуулагдав
2023-05-11 13:40
Канад Улсын Парламентад Канад-Монголын парламентын бүлгийг шинэчлэн байгуулсантай холбогдуулан 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Канад Улсын Сенатын ордонд ёслолын арга хэмжээ болов. Арга хэмжээнд 2022 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри, Канадын Гадаад хэргийн яамны төлөөлөл болон бусад хүндэт зочин оролцов.