Багануур дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ажиллалаа
Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс иргэний үндсэн эрхийг хангах, төрийн үйлчилгээг ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш, хүртээмжтэй хүргэх зорилтын хүрээнд 2025 онд тусгай нөхцөлд байгаа иргэдэд чиглэсэн бүртгэлийн үйлчилгээг амжилттай зохион байгууллаа.