Б.Отгонболд финалд шалгарч "Парис 2024" олимпын эрхээ авлаа
"Ханжоу 2022" Азийн наадмын байт харвааны ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд хагас шигшээд Казахстаны харваач Илфат Абдуллиныг 6:2-оор буулган авч, Азийн Наадмын мөнгөн медалийн болзол биелүүлээд зогсохгүй “Парис 2024” Олимпын эрхээ авлаа.