НИЙТ ӨРХИЙН 0.2 ХУВЬ НЬ ХҮҮХДИЙН МӨНГИЙГ СОГТУУРУУЛАХ УНДААНД ЗАРЦУУЛДАГ
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг эцэг, эх, асран хамгаалагч нь тухайн хүүхдийн нэр дээр хадгаламж нээж, эсвэл өөрсдийн данстай холбуулан авч байна. Мөнгөн тэтгэмжийн дансны 85.6 хувийг эх, 10.7 хувийг эцэг, 3.5 хувийг асран хамгаалагч, 0.3 хувийг 16 нас хүрсэн хүүхэд өөрийн дансанд холбуулжээ.