Ази тивийн Үндсэн хуулийн шүүхүүдийн хурал болов
Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн хурал 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр болж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга, Азийн нийгэмлэгийг Хүлээн авагч нарийн бичгийн дарга нарын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баянбилэг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Азийн нийгэмлэгийг даргалах хугацаанд буюу 2021-2023 онд хийсэн үйл ажиллагааны тайланг танилцууллаа.