Гал түймрийн тархалтыг 12:20 цагт зогсоов
Өнөөдөр 11:17 цагт Сүхбаатар дүүргийн 11-хороонд байшин шатаж байна дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 12х6 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсан.