Цаг агаар
Валютын ханш
Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар санал солилцлоо
Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар санал солилцлоо
2023-04-05 09:23
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 2023 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийн талаар мэдээлэл өгч, санал солилцох эхний хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг удирдан явуулав.