Бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцов
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзан, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцов.