Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт болов
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн хүрээнд Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Гадаад хэргийн сайд нарын 22 дахь удаагийн уулзалт Нью-Йорк хотноо есдүгээр сарын 21-ний өдөр “Венагаас Кигали хүртэл: ДГХБО-ын хөгжил цэцэглэлт, өөрчлөлтийн дараагийн 10 жилийн үйл ажиллагааг тодорхойлохын төлөө” сэдвийн доор болов.