Хуурамч 100 долларын мөнгөн тэмдэгт солиулахыг завджээ
“Баянгол дүүргийн нэр бүхий банкны салбарт хуурамч 100 долларын мөнгөн тэмдэгт илэрлээ” гэх дуудлага мэдээлэл энэ оны хоёрдугаар сарын 17-ны өдөр Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Тодруулбал, иргэн О нь тус банкны салбарт хуурамч 100 долларын мөнгөн тэмдэгт 1 ширхэгийг солиулахаар завдсан ба Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Сар шинийн баяртай холбоотойгоор шинэ мөнгөн дэвсгэртийн эрэлт, хэрэгцээ нэмэгддэг.
Иймд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж мөнгөн тэмдэгтийг авахдаа гарт тэмтрэгдэх товгор тоо, үсэг, тусгай үнэт цаас, нууцлалын тэмдэгтүүдийг сайтар шалгах, хуурамч мөнгөн тэмдэгт байж болзошгүй тохиолдолд нэн даруй Цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Бусад мэдээ
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Мэдээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
Мэдээ
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Мэдээ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.