Дуудлагын жолоочийн нэр барьж, автомашиныг нь дээрэмджээ
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт "Автомашинаа дээрэмдүүлсэн" гэх дуудлага нэгдүгээр сарын 25-ны өдөр Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, нэр бүхий иргэнийг согтсон үед нь дуудлагын жолооч гэх үл таних 20 орчим насны этгээд нүд рүү нь нулимс асгаруулагч цацаж, автомашинаас чирч буулгаад "Тоёота Приус-20" загварын машиныг нь дээрэмдсэн байна.
Гэм буруутай байж болзошгүй этгээдийг Цагдаагийн байгууллагаас олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд шөнө оройн цагаар дуудлагын жолооч, такси үйлчилгээний найдвартай байгууллагад хандаж, аюулгүй байдлаа ханган болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
Бусад мэдээ
АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав
Мэдээ
“Акуа гарден”-ы гэх тодотголтой хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв
Мэдээ
“Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ” судалгааны тайланг хэлэлцүүлэв
Мэдээ
Гадаад улсын иргэд монгол иргэнийг зодож гэмтээжээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.